Экологи эндээс л эхэлнэ

Экологийн орчин ба аялал жуулчлал

Монголын ялал жуулчлалын хамгийн эхэнд тавих нөхцөл, нөөц бол экологийн нөөц хүчин зүйлийг хамгийн 1-рт тооцно.
Байгаль экологийн өвөрмөц байдал ялангуяа байгалын үзэсгэлэнтэй байдал бүхий нутагт аялал жуулчлалд хамгийн түрүүлж хөгждөг жамтай. Экологийн хувьд хамгийн унаган газрууд жуулчдын анхаарлыг илүү ихээр татдаг.
Экологийн унаган нөхцөл нь алдагдсан газраас жуулчид амархан уйддаг.
Экологийн нөөцийн нэг элемент нь /зүйл нь/ өөрчлөгдхөд түүнийг дагаж экологийн бусад нөөцүүд, бусад элементүүд өөрчлөгддөг жишээ нь нэгэн төрлийн ургамал устхад түүгээр хооллодог хэд хэдэн төрлийн амьтад устдаг мөн тэр устсан амьтдаар хооллодог бусад төлийн амьтан, шувуу устдаг. Дараагын шатанд устсан амьтадыг дагаж амьдардагамьтад бас устана. Хөрс устхад экологийн нөөцийн хамгийн ихээр өөрчлөгддөг. Олон төрлийн ургамал, бичил биетэн, шавьжнууд үгүй болох болно. Усны нөөц муудах буюу ялангуяа ургамал устаж үгүй болох сийрэгших, хуурай нөхцөлд ургадаг ургамал дангаар ноёрхох ихэнх ургамалын нягтшил өндөршил нь багсах балт ургамал устаж үгүй болох цэцэгт ургамал хэт цөөрөх байдалд хүрдэг энэ нь экологийн төрхийг эрс өөрчилж хамгийн түрүүнд үзэмжгүй байдал бий болгодог.

Байгалын нөөц

Хүний амьдрах байгалийн нөхцөлийн бүх цогцолборын нэг хэсэг, нийгмийн эд өлгийн болон соёлын хэрэгцээг хангахын тулд нийгмийн үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг, хүний хүрээлэн буй байгаль орчны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Байгалийн нөөцийн үндсэн хэлбэр нь нарны эрчим хүч, газрын дотоод дулаан, ус, эрдэс баялаг, ургамал, амьтны аймгийн нөөц гэх мэт. Байгалийн элдэв бодис, эрчим хүчийг асар ихээр ашиглах болсонтой холбогдон байгалийн нөөцөөр хүн төрлөхтөнийг хангах нь дэлхий дахиний хамгийн хурц асуудал болоод байна. Байгалийн нөөцийн хомосдолоос болгоомжлохын тулд байгалийн баялгийг зүй зохистой иж бүрнээр ашиглах, нийгмийн зохицонгуй хамтын үйлчилгээг зайлшгүй бий болох түүхий эд, түлш эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэрийг эрж олох шаардлага бий болж байна. Аялал жуулчлалд байгалын нөөцийг маш зөв тооцоолох шаардлагтай.

Монголын сайхан орон
(Нийт: 4)